“25,000 төгрөгөөр харуулъя” хэмээн хоёр сартай хүүхдээ айлд хаяад явжээ
С-нь хоёр сар 2 хоногтой, төрсөн охин Н-ийг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух А-д “өдрийн 25,000 төгрөгөөр харуулъя” гэж орхин хүүхдийг хаясан гэмт хэрэгт холбогджээ. Тэрбээр шүүх хуралд, “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би дөрвөн хүүхэдтэй, Н- нь миний хүүхэд мөн. Одоо хүүхдээ өөр дээрээ авсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэжээ.
Хүүхдээ харуулахаар үлдээсэн гэх А: “Охиноо хоёр ээлжийн солих хувцас, нэмэлт тэжээл уудаг гээд угж, гурван удаа уух найруулдаг сүү зэргийг хамт үлдээсэн. Ингээд өглөө 09 цагт ирж хүүхдээ авна гэж үлдээсэн боловч өглөө нөхөр ажилдаа явах болчихоод, би хоёр хүүхэд харах боломжгүй байна гэж бичсэн чинь тэр эмэгтэй “Эгч ээ дүү нь ажил дээрээ байна, танд 100,000 өгье” гэх зэрэг чат бичсэн. Тэрнээс хойш янз бүрийн шалтаг ярьж чат бичсээр байгаад сүүлдээ утсаа унтраагаад явчихсан. Би тэр эмэгтэйтэй холбогдох аргаа барсан учраас 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр арга буюу цагдаа, хүүхэд хамгааллын 108 төвд хандан хүүхдийг өгч явуулсан. Тэр өдрөөс хойш тэр эмэгтэй таг байсан.
Улмаар С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жилийн хорих ялаар шийтгэжээ.
Хүүхэд хамгаалал гэж шал худалаа байгууллага Ганжавхалан гэж хүмүүсээс хандив авч дуусдаггүй барилга объект хувьдаа бариж байгаа шуналтай бацаан амар аргаар амьдраад сурсан. Тэр мөнгөөрөө аялал зугаалж таваглана. Хүүхдийн нэр барьсан луйварчин хувийн ашиг сонирхол зүгээр л…