Амбер Хердийн амласнаа хандивлаагүй санд Жонни Депп мөнгө өгчээ
Амбер Хердийн амласнаа хандивлаагүй санд Жонни Депп “NFT” худалдаж олсон 800 мянган ам.доллароо хувааж өгсөн байна. Виржиниа мужид болсон шүүх хурал эхлэхээс өмнө Депп “Never Fear Truth” нэртэй “NFT” цуглуулга бүтээн, худалдаанд гаргасан аж.
Херд “American Civil Liberties Union” болон “Children’s Hospital of Los Angeles”-д Деппээс гэр бүл цуцлахдаа авсан 7 сая ам.доллароо хандивлана гэж хэлснээ биелүүлээгүй нь сая болсон шүүх хурлаар илэрсэн билээ. Тэрбээр Депптэй шүүхийн асуудалтай байсан тул хандиваа бүрэн гүйцээж чадаагүй гэж хэлсэн юм. Депп “Never Fear Truth” нэртэй коллекцоо худалдаалж “The Children’s Hospital of Los Angeles” зэрэг газарт 800 мянга гаруй ам.доллар хандивласан байна.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ