Банкууд таван саяас дээш дүнтэй гүйлгээг ЕС ХОНОГ зогсооно
Үндэсний их баяр наадмаар орон даяар олон хоног амрах болсонтой холбоотойгоор банк хоорондын төлбөр тооцооны их дүнт төлбөрийн систем 2022 оны долоодугаар сарын 8–ны өдрийн 16:15 цагаас 2022 оны долоодугаар сарын 17-ны өдрийг дуусталх хугацаанд зогсооно. Энэ хугацаанд хийсэн 5 сая төгрөгөөс дээш буюу их дүнт банк хоорондын гүйлгээ долоодугаар сарын 18-ны 9:15 цагаас эхлэн дамжигдахыг харилцагч та бүхэнд мэдэгдэж байна. Харин банк хооронд бага буюу 5 сая төгрөгөөс доош дүнгээр, мөн банк дотор шилжүүлэх тохиолдолд төлбөр тооцоо хэвийн хийгдэх болно.
Харилцагч та бүхэн энэ нөхцөл байдлыг харгалзаж санхүүгийн хэрэгцээгээ зохицуулаарай.