Монголд ЗУРГААН удаа айлчилсан Шинзо Абэ бидэнд ЮУ ҮЛДЭЭВ
Японы Ерөнхий сайд асан, 67 настай Шинзо Абэ өнөөдөр (2022.07.08) өглөө бусдын халдлагад өртөж, эмнэлэгт хүргэгдсэн ч, шархаа даалгүй нас барлаа. Тэрбээр Японы 90, 96 дахь Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байсан юм. Монгол Улсад зургаан удаа албан айлчлал хийж байсан бөгөөд манайд элэгсэг ханддагаараа алдартай байсан юм.
-ШИНЗО АБЭ ГЭЖ ХЭН БЭ-
Тэрбээр 1954 оны есдүгээр сарын 21-нд Японы Ямагүчи аймгийн Нагато хотод төрж, их сургуулиа Хууль зүй, улс төр судлалын чиглэлээр төгсжээ.
Шинзо Абэ Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргаас улс төрд хөл тавьсан ба удалгүй парламентын гишүүнээр сонгогджээ.
Тэрээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, орлогч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын алба хашиж байгаад Ерөнхий сайд болсон.
-ШИНЗО АБЭ МОНГОЛД-
Япон Улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэ Монгол Улсад зургаан удаа албан айлчлал хийж байсан бөгөөд хамгийн элэгтэй ханддаг сайд нарын нэг байсан юм.
- Хөдөө, аж ахуйн салбар, мах боловсруулах байгууламж, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх байгууламж, үр тариа хадгалах байгууламж, хүнсний тусламж, хөдөө, аж ахуйн тоног төхөөрөмж нийлүүлж байсан
- 1977 онд “Говь” үйлдвэрийг барьсан ажилчдыг бэлтгэж өгөв
- Нийслэлийн 59 дүгээр сургуулийн байрыг барьж, улсын хэмжээнд 729 шинэ анги, танхим байгуулж өгч байв
- Монгол-Японы сургалтын эмнэлэг байгуулахад хамтран ажилласан,
- 1990 оноос хойш Монгол Улсын аймаг бүрд сургууль, эмнэлгийн барилгыг засварлах, өргөтгөх, шинээр барих зэрэг нийт 582 төслийг хэрэгжүүлсэн
- Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа Монгол Улсад иенийн хөнгөлөлттэй зээл олгож байв.