Дэлхийн удирдагчид Шинзо Абэг таалал төгссөнд ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛСЭЭР БАЙНА

Японы Ерөнхий сайд асан, 67 настай Шинзо Абэ өнөөдөр (2022.07.08) өглөө бусдын халдлагад өртөж, эмнэлэгт хүргэгдсэн ч, шархаа даалгүй нас барлаа. Тэрбээр Японы  90, 96 дахь Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байсан юм. Монгол Улсад зургаан удаа албан айлчлал хийж байсан бөгөөд манайд элэгсэг ханддагаараа алдартай байсан юм.

Тэгвэл Дэлхийн удирдагчид түүний үхэлд ийнхүү эмгэнэл илэрхийлж байна.

 

ОХУ-аас Японд суух Элчин сайд Михайл Галузин

 

“Болсон зүйлд маш их харамсаж байна. Түүнийх хөнөөх болсон шалтгааныг гайхаж, цочир хүлээж авлаа. Маш их гашуудаж байна”

ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров

 

 

“Мэргэжил нэгтнээ халдлагад өртсөн явдалд эмгэнэл илэрхийлж байна. Мөрдөгчид ажлаа хийж, гутамшигт үйлдэл гаргасан хүнд хариуцлагыг зүй ёсоор хүлээлгэнэ гэдэгт найдаж байна”

Британийн Ерөнхий сайд Борис Жонсон 

 

“Шинзо Абэ руу халдсаныг мэдээд маш их цочирдож, харамсаж байна. Гэр бүл, ойр дотныхонтой нь сэтгэлээрээ хамт байгаа гэдгээ илэрхийлье”

Энтони Блинкен /АНУ-ын Гадаад харилцааны сайд/

 

“Итгэж чадахгүй байна. Сэтгэл санаа, залбирлаараа хамт байгаа шүү гэдгээ гэр бүл болон Японы ард түмэнд илэрхийлье. Үнэхээр харамсаж байна”.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *