Муу найзын 13 шинж

Нөхөрлөл гэдэг таны сонгож бүтээсэн цусан төрлийн холбоо мэт чухал үүргийг амьдралд тань гүйцэтгэж буй. Тиймээс нөхөрлөлийнхөө тухай дахин нэг удаа шүүн тунгааж, найз болон өөрийн тань хувьд энэ нөхөрлөлөөс үлдэж буй гол үнэт зүйл нь юу вэ гэдгийг бодоод үзээрэй. 

Таны нөхөрлөл сайн сайхан дээр тулгуурлаагүй байж болзошгүй 15 шинж тэмдэг: 

Тэд зөвхөн хэрэг гарсан үед л залгадаг

Нөхөрлөл бол хамгийн эрх тэгш, ижил байх ёстой харилцаа. Хэрэв та бусдад зориулдаг бүхнээ тэнцүү хэмжээнд буцаад хүртэж чадахгүй байвал цаашдаа тэдний таниас хүсэж буй зүйлсийг өгөхөөсөө өмнө дахин нэг удаа бодоод үзээрэй. Цаг зав, хөрөнгө мөнгө аль нь ч бай тэр шүү дээ.

 

Харилцан яриа хэзээ ч тэнцүү байдаггүй

Та арай өмнө нь тэдэнтэй хамт цагийг өнгөрөөхдөө зөвхөн тэдний л асуудлыг хуваалцан сонсож, амьдралынх нь тухай санаа зовниж суудаг байсан юм биш биз? Энэ тийм ч сайн хэрэг биш юм шүү. Мэдээж та ч бас өөрийн амьдралтай.

Тэд таныг бусдын өмнө шоглон тохуурхаж эсхүл элдвээр даажигнадаг

Судалгаагаар ихэнх хүмүүс өөртөө итгэлгүй, сэтгэл хангалуун бус байгаа үедээ бусдыг бамбай болгон ашиглаж, хүмүүсийн анхаарлыг өөрөөсөө холдуулах гэж хэн нэгнээр даажигнадаг. Санаатай ч бай, үгүй ч бай далд ухамсрын ачаар эл үйлдэл гардаг бөгөөд хэрэв таны найз чинь таныг хамгаалах бус бамбайгаа болгоод байвал энэ нөхөрлөл танд юугаараа сайхан гэж? 

Та тэдэнтэй хамт байхдаа өөртөө итгэлгүй мэдрэмж авч, сэтгэлээр унадаг

Нөхөрлөлийн үнэ цэнэ, үр ашиг гэдэг биет зүйлс дээр тогтдоггүй. Харин та найзаасаа сэтгэл зүйн хувьд дэмжлэг авч, зөвшөөрөгдсөн мэдрэмжийг түлхүү мэдэрч байх учиртай. Энэ тохиолдолд та өөртөө итгэлгүй, сэтгэл хангалуун бус мэдрэмж авч байна гэдэг тэдгээр хүмүүс танд нөхөрлөлийн ашиг шимийг өгч чадахгүй байна гэсэн үг. 

Тэд тантай хүчтэй өрсөлдөн, талцдаг

Зарим үед бяцхан өрсөлдөөн та хоёрын аль алинд сайн үр нөлөө үзүүлж болно. Ихэнхдээ нэгэндээ хүч нэмэрлэх, урам зориг өгөх гэж өрсөлдөөн үүсэх ёстой ч хэт хүчтэй өрсөлдөн талцаж, ялалтын төлөө улайрдаг төрлийн найз таныг хайрладаг байж чадах эсэхийг дахин нэг удаа бодоод үзээрэй. 

Тэд танд сайн зүйл тохиолдоход давхар баярлаж чаддаггүй

Энэ бол өрсөлдөөний нэг шинж тэмдэг. Хэрвээ найз тань дотроо үргэлж тантай өрсөлдөж явдаг бол амжилтанд хүрч байгаа тань тэдний хувьд ялагдал мэт мэдрэгдэнэ. Тиймээс тэд хүссэн хүсээгүй энэ тухайд тийм ч баяртай бус байгаагаа илэрхийлж орхидог. Танд байн байн хор уршиг, эрсдлийн талаар сануулж, урам зоргийг тань мохоодог нэгэн байгаа эсэхийг анзаараарай. 

Тэд үргэлж аливаад хэтрүүлэн аашилдаг

Өөрөөр хэлбэл жүжиглэх. Аливаа үйл явдал, харилцаа бүрийг хэт дөвийлгөн авч үзэж, хэтрүүлэн аашлах нь хүнд эргээд сөрөг энергийг ялгаруулж халдаадаг. Таны эргэн тойронд байхдаа үргэлж аливаад халаглан шаналж, гомдоллож суудаг хүнээс аль болох зайгаа авахыг хичээгээрэй. 

Тэд таны араар хов жив ярьж явдаг

Өмнө нь нэг л удаа уг үйлдлийг гаргаж байсан бол та аль хэдийн таны найз мөн үү гэж бодолцож үзэх хэрэгтэй болж. Учир нь найзууд нэгэндээ шударга хандаж, итгэлцэж, үнэн мөнийг нуудаггүй байх шаардлагатай. 

Аливаад үргэлж танаас сэрэмжлэн, болгоомжилж байдаг

Танд итгэх хэрэгтэй хүмүүс бол таны найзууд. Хэрвээ тэд ямар нэгэн муу зүйл тохиолдоход тодорхойгүй нөхцөл байдалд таныг буруутган үзэж, танд эргэлздэг бол энэ удаад та тэдэнд эргэлзэх цаг нь болсон бололтой. 

Тэд таны нууцыг хамгаалалт болгон ашигладаг

Тэд нөхцөл байдлыг өөрийнхөө талруу эргүүлж, ялалт байгуулахын тулд эсвэл жижиг маргаан, үл ойлголцол дээр таны нууцыг ашиглан таныг буулгаж авдаг бол та тэдэнд нууцаа хуваалцахаа болих цаг нь болсон бололтой. 

Тэдний танд санал болгосон зүйлс таныг асуудалд хутгадаг 

Найзууд нэгнээрээ муу зүйл хийлгэх хүсэл тээж явах ёсгүй. Хэрвээ тэгдэг бол найз гэдэг ойлголтоос гарчээ гэж ойлгож болно. Бид хайртай хүмүүстээ сайн сайхныг л хүсдэг шүү дээ.

Тэд танд бусад найзынхаа тухай муугаар ярьдаг

Хэрвээ тэд бусдыг муу муухай өнцгөөс танд ярьж байвал таны тухай ч ингэж ярьдаг магадлал өндөр гэсэн үг. Тиймээс тэдэнд сул талаа тэр бүр харуулалгүй зайгаа барихыг хичээгээрэй. Жинхэнэ найз хэзээ ч нэгнээ байхгүй үед шүүмжилдэггүй. 

Энэ бүхнийг уншаад та гэнэт ухаарч байна уу? Гэнэт дуусгах хэрэгтэй нөхөрлөлтэй болчихсон юм биш биз? 

Хэрвээ тийм бол нөхөрлөлийг төгсгөх хамгийн амархан арга нь зайгаа авах юм. Зурвас, дуудлага зэрэгт нь хариу өгөлгүй, уулзалтын цаг тохирч төлөвлөлгүй, аажмаар харилцаагаа хөндийрүүлэх нь та хоёрын хэн хэнд нь амархан байх болно. Мөн өөрт тусгүй харилцааг дуусгахдаа өөрийгөө бус танд сөргөөр нөлөөлж байсан хүндээ бурууг өгөх нь зүйтэй гэдгийг битгий мартаарай. 

Эх Сурвалж: www.ditchthelabel.com

П. Ундрах

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *