Ц.Элбэгдорж: Хүрэл зүрх хүртэл хайлж, хэлэх үг дутаж байна
Ерөнхийлөгч Асан Ц.Элбэгдорж Японы Ерөнхий Сайд Асан Шинзо Абэ нас барсанд эмгэнэл илэрхийллээ.
Тэрбээр “Гүнээ харамсаж байна. Хүрэл зүрх хүртэл хайлж, хэлэх үг дутаж байна. Ерөнхий Сайд Шинзо Абэ Монголын ард түмний эрхэм, дотно нөхөр байлаа.
Манай ард түмний чөлөөт сонголтыг чин сэтгэлээсээ дэмждэг, Монгол улсын бүрэн эрхт, аюулгүй байдлыг бэхжүүлэх, хөгжил дэвшилд туслахыг эрхэмд үздэг, дэлхийн хамтын нийгэмлэгийн гүн хүндэтгэл хүлээсэн удирдагч байв.
Түүний гэгээн дүр, сайн үйлс бүхэн үеийн үед дурсагдах бодно. Япон улсын найрсаг ард түмэн, түүний гэр бүл, ойр дотнынхонд гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.
Хүрэл зүрх гэнэ үү чамд байлаа юу ард түмэндээ хүндлэгдсэн хүн амьдрасныг хар