|

ГАДНЫН ХЭВЛЭЛ: Абэ Шинзог хөнөөсөн явдал өш хонзонтой холбоотой

Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзог хөнөөсөн этгээд тодорхой бүлгэмийн эсрэг өш хонзон тээж явсан хэмээн хэргийг шалгаж буй цагдаагийн газраас мэдэгджээ. Түүнийг буудаж хөнөөсөн 41 настай Тэцүяа Ямагами Абэг нэгэн бүлгэмийн гишүүн байсан гэж бодсон тул буудсан хэмээн цагдаа нар хэлсэн байна. Гэхдээ тэрхүү бүлгэмийг нэрийг дурдаагүй аж.

Ямагами хэргийн газраас зугтах оролдлого гаргаагүй. Тэрбээр Абэг өөрийн гараар хийсэн буугаар хөнөөсөн гэж цагдаа нар хэлсэн байна. Япон улсын Ерөнхий сайд Кишида Фүмио болсон явдлыг үгээр хэлэхийн аргагүй аймшигтай хэмээж Японы Ардчилал хүчирхийлэлд бууж өгөхгүй гэсэн юм. Тус аймшигтай явдал гарсны дараа дэлхийн удирдагч нар эмгэнэл илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *