|

“Yu Gi Oh”-ийн зохиолч Такахаши Казуки нас баржээ

Алдартай “Yu Gi Oh манганы зохиолч Такахаши Казуки 60 настайдаа амьсгал хураажээ. Тэрбээр лхагва гарагт (2022.07.06) Окинава мужийн Наго хотын ойролцоо, усанд сэлэх хэрэгсэлтэй амьсгал хураасан байдалтай олдсон байна. “NHK” телевизийн мэдээлснээр түүнийг эргээс 300 метрийн зайд нас барсан байдалтай Японы эргийн хамгаалалтын албаныхан олжээ.

Эргийн хамгаалагч нарын “NHK” агентлагт хэлснээр Такахашигийн түрээсэлсэн машиныг тус эргээс 12 километрийн зайд, Онна тосгоны ойролцоо олсон байна. Түүний зохиосон “Yu Gi Oh” манганаас сэдэвлэн хэд хэдэн анимэ, видео тоглоом гарж, дэлхий даяар алдартай болсон билээ. Хамгийн сүүлд “Yu Gi Oh! Master Duel” нэртэй видео тоглоом гарсны дараа тус франчайз илүү алдартай болсон байна.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments