ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

07:00-11:00   Хязаалан насны морьдын уралдаан морьдын уралдаан
Хүй долоон худаг

08:00-22:00 Үндэсний шагайн харвааны хэсгийн тоглолт
Шагайн асарт

08:30-14:30 Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг
Сурын талбай

09:00-17:00 “Монгол наадам” нээлттэй сан хөмрөг-тусгай үзэсгэлэн
Монголын Үндэсний музей
Баяр наадамд зориулсан музейн сан хөмрөгөөс Монголчуудын өв соёл, түүхэн үзмэрийн цуглуулгын дээжээс хүргэнэ.

09:00-18:00 “Монгол домог” Уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Д.Отгонтөгс
Монголын Уран зургийн галерей
АНУ-ын Чикаго хотын Дүрслэх урлаг соёл судлаач, Түүхийн ухааны доктор Ph.D зураач, уран барималч Бэсүд Том Дашням Отгонтөгс-ийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнг хүргэнэ.

09:00-18:00 “Сан хөмрөг” үзэсгэлэн
Байгалийн түүхийн музей
Музейн сан хөмрөгөөс хүргэнэ.

09:00-18:00  “Монголын нэг өдөр” үзэсгэлэн
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
Музейн сан хөмрөгөөс дээжлэн хүргэнэ.

09:00-18:00 “Хотол чуулган” үзэсгэлэн
Чойжин ламын сүм музей
Музейн сан хөмрөгөөс дээжлэн хүргэнэ.

09:00-18:00 “Сан хөмрөг” үзэсгэлэн
Богд Хааны ордон музей
Музейн сан хөмрөгөөс хүргэнэ.

09:00-18:00 “Сан хөмрөг” үзэсгэлэн
Монголын театрын музей
Музейн сан хөмрөгөөс хүргэнэ.

09:00-18:00 “Сан хөмрөг” үзэсгэлэн
Монгол цэргийн музей
Музейн сан хөмрөгөөс хүргэнэ.

09:00-18:00 “Хөрөг” Уран бүтээлийн үзэсгэлэн
Улаанбаатар хотын музей
Музейн сан хөмрөгөөс хүргэнэ.

10:00-11:30 Төрийн далбааны өдөрт зориулсан Хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн ёслолын жагсаал
Жанжин Д.Сүхбаатарын талбайд
Цэргийн зэвсэгт хүчний ёслолын жагсаал, Төрийн далбааны парад болно.

12:00-15:00 Үндэсний хурдан морьдын уралдаан: Шүдлэн нас
Хүй долоон худаг
Шүдлэн насны морьдын уралдаан

13:00 Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол
Төрийн ордон, Жанжин Д.Сүхбаатарын талбайд
Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн ёслолын ажиллагаа

13:00 “Монголын сайхан орноор” уран зургийн үзэсгэлэн
Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд
“Монгол хүн, Монгол ирээдүй, Монгол бахархал” уриан дор Монгол орны түүх соёл, аж байдал, зан заншил, үзэсгэлэнт байгаль түүний дахин давтагдашгүй дүр төрх зэргийг өнгөрсөн, одоо, ирээдүй цаг дор уран бүтээлчийн сэтгэл оюун өнгө дүрслэлээр урлагийн гайхамшигт бүтээл болгон хувиргасан уран бүтээлүүдийг хүргэнэ.

14:30-20:30   Үндэсний сурын хана харвааны дунд өрөг
Сурын талбай

15:00-17:00 Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн концерт”
Нийслэлийн соёлын төв өргөө
Төрийн хүндэтгэлийн концерт болно.

16:00-17:00
18:00-19:00 “Агуйд амилсан өв” Ардын урлагийн тоглолт “Агуйд амилсан өв” Ардын урлагийн тоглолт
Агуйн өргөө / Монголын театрын музей /
Ховд аймгийн Жаргалант хайрхнаас 2008 он олдсон Эртний нүүдэлчдийн архелогийн олдвор Алтайн ятгыг олон нийтэд таниулах тоглолт зохион байгуулна.

18:00-19:00 “Nomadic legend” Ардын урлагийн тоглолт
Цагаан лавай чуулга / Ган зам чуулга /
Үндэсний урлагийн бүхий л үзүүлбэрүүд багтаасан ардын урлагийн цогц хөтөлбөртэй тоглолт зохион байгуулна.

18:00-19:20 “Дэлхийд гайхагдсан Монгол урлаг” жуулчдад зориулсан тоглолт
Үндэсний Урлагийн Их Театр
Монголчуудын олон зууны турш өвлүүлэн уламжилж ирсэн соёлын биет бус өвийг сурталчлан таниулсан шинэчилсэн хөтөлбөрөөр хүргэнэ.

19:00  Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол
Төрийн ордон, Жанжин Д.Сүхбаатарын талбайд
Төрийн сүлд цэнгүүлэх ёслол болно.

21:00-23:00 Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн концерт”
Жанжин Д.Сүхбаатарын талбайд
Төрийн хүндэтгэлийн концерт тоглоно.

Бүтэн өдөр  “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн
Жанжин Д.Сүхбаатарын талбайд
“Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн гарна.

Бүтэн өдөр “Playtime” Хөгжмийн фестиваль
Монгол шигтгээн
Хөгжмийн 21 дэх удаагийн фестивалийг энэ жил “Байгальдаа хайр зарлая!” уриатай, ногоон, тогтвортой хөгжил ба залуусын эрүүл амьдралын хэв маяг гэсэн үзэл санаан дор зохион байгуулна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments