Хурдан морийг сэрвээний өндрөөр хэмжиж, уралдуулахад бэлэн боллоо
Энэ жилийн үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах дүрэмд морьдыг сэрвээний өндрөөр хэмжихээр заасан.
Хүй долоон худагт морины сэрвээний өндрөөр хэмжих таван төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд уралдаан эхлэх өдрөөс өмнө уяачид хүсвэл морьдоо өөрсдөө хэмжих боломжтой байна.
Мөн морины сэрвээний өндөр хэмжих үед шууд дамжуулалтаар үзүүлэх дэлгэцийг суурилуулах, морьдын уралдах зам болон зам дагуух бартаа зэргийг засаж сайжруулах, цэвэрлэх ажлыг бүрэн хангалаа.
Хурдан морины сэрвээний өндрийн дээд хязгаарыг дараах байдлаар тогтоосон.
- Даага 127,
- Шүдлэн 132,
- Хязаалан 137,
- Соёолон, азарга 140
- Их нас 141 см байх юм.