Амазоны ширэнгэн ойн моднууд устаж үгүй болж байна
Мод бэлтгэгчид, фермийн аж ахуй эрхлэгчид, газрын наймаачид Нью-Йорк хотоос 5 дахин том газар нутагтай Амазоны ширэнгэн ойн моднуудыг үгүй хийж байна. Амазоны ширэнгэн ой нь Бразил улсын Амазонас мужийн Манаусд байрладаг билээ. 2022 оны нэгдүгээр сараас зургаадугаар сар хүртэлх хугацаанд 3988 км.кв талбайн мод устсан нь өнгөрсөн оноос даруй 10.6 хувиар өссөн үзүүлэлт юм.
Дэлхийн хамгийн том ширэнгэн ой болох Амазоноос моднууд устах үед асар их хэмжээний нүүрстөрөгч агуулсан хий ялгаруулж дулааныг үүсгэн, ингэснээр цаг уурын өөрчлөлтөд нөлөөлж байгаа аж. Оксфордын их сургуулийн Вудвелл цаг уурын судалгааны төвийн ой хээрийн түймэр судлаач Маноела Макадо “Ойн моднуудыг устгаж, хяргаж тайрах нь түймэр гарах эрсдэлт хүчин зүйл болж байгаа ба энэ нь ирэх саруудад ч илүү нэмэгдэх төлөвтэй байгаа” хэмээн хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ