А.Сүхбат ГУРВЫН ДАВААНД сумын заан цолтой бөхөд өвдөг шорооджээ
Тулгар төрийн 2230 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил болон Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадам эхэллээ. Энэ жилийн наадамд Монгол Улсын аварга, УИХ-ын гишүүн асан А.Сүхбат зодоглохоо илэрхийлээд байгаа.
Монгол түмнийхээ өмнө зодог тайлж, улстөрд орсон түүнийг энэ жилийн наадамд барилдахаар болсонд олон нийт янз бүрийн байр суурьтай байна. Тэрээр Төв аймгийн наадамд зодоглож хоёр давж, гурвын даваанд сумын заан Б.Отгонбаатарт өвдөг шорооджээ.