Э.Оюунболд: Монголын ард түмэн над руу маш их дайрч байна
Үндэсний их баяр наадмын гурван давамнд улсын арслан Э.Оюунболд Завхан аймгийн Нөмрөг сумын харьяа, аймгийн начин Ё.Улсболдод өвдөг шороодсон. Тэрбээр барилдааны дараа унасандаа уурлан, Ё.Улсболдыг зодох гэж дайрсан бичлэг нь цахим сүлжээнд түгээд буй. Уг асуудлаар Э.Оюунболд ийн ярилаа.
Тэрбээр “Би өчигдөр аавынхаа 49 хоногийг өнгөрөөчхөөд барилдсан. Хүнд элэг бүтэн явахаас өөр аз жаргал гэж байдаггүй юм байна. Аавтайгаа би 2014 оноос хойш хамт наадамласан. Би энэ их хэл амыг дийлэхгүй байна. Монголын ард түмэн над руу маш их дайрч байна. Би цолоо ч хураалгасан. Надад хийгээгүй хэргийг тулгасаар байгаад хүлээлгэсэн шүү дээ” гэлээ.
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?