ТОДРУУЛГА: “Ковид-19”-өөр өвдөөд эдгэсэн эсэхээ шинжлүүлэх БОЛОМЖ БАЙХГҮЙ

Ковид-19 халдвараар өвдөөд эдгэрсэн үгүйгээ мэдэх боломжтой “Антитела” шинжилгээг ХӨСҮТ-д зөвхөн коронавирусийн халдвар илэрсэн хүмүүст тандалт, судалгаанд зориулан хийж байна. 

Тодруулбал, Ковид-19 өвчний халдвар авч, эдгэснээс хойш 6 сарын дараа вакцин хийлгэнэ гэдгийг ДЭМБ-аас зөвлөсөн. Харин халдвар аваад эдгэснээ мэдэхгүй хүмүүс байж болох талтай. Энэ нь нийгэмд вакцин хийлгэх шаардлагатай эсэхэд эргэлзээ төрүүлээд байгаа юм.  Иргэд өөрийнх нь  биед эсрэг биет үүссэн эсэхийг нягтлах боломжтой эсэх, хаана хандах  талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэнгээс тодрууллаа.

Тэрээр, ХӨСҮТ-д  хэвтэн эмчлүүлж буй хүмүүст тодорхой давтамжтайгаар, эмчилгээний үр дүнгийн судалгааны зорилгоор “Антитела” шинжилгээг хийж байна. Энгийн иргэдэд одоогоор хийгээгүй. ДЭМБ-ийн зөвлөснөөр  нэгэнт өвдсөн хүнд дор хаяж 6 сарын турш дархлаа тогтдог учир  вакцин  хийхийг зөвлөхгүй байгаа” гэх хариулт өглөө. 

Мөн цаашдаа “Антитела” шинжилгээг жирийн иргэд хийлгэх боломжтой болох эсэх нь тодорхойгүй байна. 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments