“Ард” кино театрын барилгыг шийдвэр гараагүй байхад НУРААЖ байсан тул ажлыг зогсоолоо

 “Ард” кино театрын барилгыг долдугаар сарын 11-12-нд  шилжих шөнөөс  нурааж эхэлсэн. Баяр наадмын өдрүүдэд  анхаарал өөр зүгт төвлөрсөн үед эхээлсэн эл үйл явдлыг тэндэхийн  оршин суугчид  гайхаж, хэний ямар шийдвэртэй  хийгдэж байгаа ажил болохыг тодруулахад хариулах эзэн олдоогүй байна.

Харин манай сайтын сурвалжлах баг очих үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас албаныхан ирсэн байсан бөгөөд нураах  зөвшөөрөлгүй байхад ажлыг эхлүүлсэн учир зогсоож байна гэдэг тайлбар өглөө.

Харин барилгыг нураах ажлыг “Ашид их даян” ХХК-ийн охин компани “Титаннис” ХХК  гүйцэтгэж байв. Тус компанийн захирал эрэгтэй хэний ямар шийдвэрээр уг ажлыг хийж байгаагаа тайлбарлахыг хүссэнгүй  зугтсан юм.

Тус кино театрыг 1996 онд менежментийн хувьчлалаар хувь хүний мэ­дэлд  буюу МУГЖ Д.Сосорбарам эзэмших болсон. Өнгөрсөн хугацаанд   театрын барилгад дохиолол хам­гаалалтын алба, жуулчны газар, банк, бүж­­­гийн сургалтын төв, лом­­­­­бард, канон, зураг­чин, но­тариат зэрэг үйлчилгээний байгууллагууд   түрээсээр үйл ажиллагаа явуулж  иржээ.

Эх сурвалжийн мэдээллээр  гавьяат жүжигчин Д.Сосорбарам эзэмшлээ зарсан гэх бөгөөд энэ талаар өөрөө ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна. Харин театрын  барилга болон газрыг эзэмшигч  “Од кино театр”   хувьцаат компанийн хувьд газрын кадастраа гаргуулахдаа  урд нь байрлах усан оргилуур, саадтай хэсэг буюу нийтийн эзэмшлийн талбайг оруулан 1676 метр квадрат талбай бүхий газрыг, театрын барилгын хамт эзэмшиж байгаа аж.

Тус газарт чухам юу баригдах талаар ямар ч мэдээлэл алга байна. Бид энэ талаар үргэлжлүүлэн сурвалжлах болно.

БИЧЛЭГ ҮЗЭХ: 

 

 

.

 

 

Similar Posts

One Comment

  1. Бурку уйлдлийг зеаеер хянаж зогсоосонд талархая Кинотеатр найрамдлын билээ- Барилгыг Хятад Ерген дэлгэцийг Зевлелт ийн туслалцаагаар барьсан Монголын цорын ганц соелын анхдагч байсныг улдээх ухаан Засагт, хар амиа гэсэн атгаг санаатын темер бетон шон босгох санаархалд саад болох Терийн бодрого байдаггуй юм уу Эргэн авч узээчээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *