|

“Зүүн хүрээ шилтгээн” хотхоны барилга дундуураа цуурч, цонхнууд нь хагарчээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 14-р хорооллын уулзварт байрлалтай Зүүн хүрээ шилтгээн хотхоны барилгад цууралт үүсч цонхнууд нь  хагарчээ. Энэ талаар оршин суугчид сошиал  орчинд  зураг мэдээлэл байршуулж,  айдастай амьдарч байгаагаа илэрхийлсэн байна. Иргэдийн мэдээллээр тус байрны дээрх ан цав жилийн өмнөөс үүссэн бөгөөд энэ жилээс цонхнууд нь хагарч эхэлжээ.

Тус  орон сууцны барилгыг  “Н ЭЙ БИ ТРЭЙД” ХХК  NAB group барьж, улсын комисс хүлээн авсан байна. Нийтдээ  15 давхар барилга бүхий “Зүүн хүрээ” хотхон нь 2015 оны есдүгээр сард ашиглалтад орсон байна.

 

 

Similar Posts

5 1 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
1 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Ганзориг
Ганзориг
1 year ago

Манай байранд юунд санаа зовоо вэ амьдарч бгаа бид айхгүы бна худлаа хямд авч үнэ хүргэж зарах гээд л