МУ-ын Дархан аварга Ш.Батсуурь агсны мэндэлсний 100 жилийн ой болно
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат Монгол улсын дархан аварга Шаравын Батсуурь агсны мэндэлсний 100 жилийн ойн баяр наадам түүний төрлөх нутаг Жаргалан суманд 2022 оны 07 сарын 24-нд болно.
Баяр наадамд хүчит 128 бөх, өсвөрийн 14 -16 насны 32 бөх барилдаж, их нас, шүдлэн, даага 3 насны морь уралдаж, сурын харваа зохион байгуулагдана.
Ойн үеэр ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн улсын баяр наадамд түрүүлж эцэг, өвөг дээдсийнхээ нутаг уул, ус, хангай дэлхийг баясгаж нутгийн зон олны магнайг тэнийлгэсэн хүчтэн Оргихын Хангай аваргадаа сум орон нутгаас хүндэтгэл үзүүлнэ.
Мөн Ш.Батсуурь аваргын дууг Монгол улсын манлай уяач Анандын Ариунсайхан ивээн тэтгэж, нутгийн уугуул Монгол улсын СТА дуучин Р. Жаргалсайханы дуулснаар клипний зураг авалт хийх зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдана.
Энэхүү баяр наадамд аваргын үр хүүхдүүд, ач зээ нар болон сумын нутгийн зөвлөл, аймгийн удирдлагууд, нутгийн уугуул харьяат иргэд, хүчит бөхчүүд, уяачид, харваачид, наадамчид өргөнөөр оролцоорой.
Баяр наадамд:
- Түрүүлсэн бөх – 5,000,000 төгрөг
- Үзүүрлэсэн бөх – 3,000,000 төгрөг
- 3 насны морь: Түрүү Их нас – 1,500,000 төгрөг
- Шүдлэн – 1,200,000 төгрөг
- Даага – 1,200,000 төгрөг
Сурын харваа : Нийт төсөв 1,000,000 төгрөг - Баяр наадмын үндсэн хөтөлбөр 2022.07.18 – нд нийтэд тавигдана.ЖАРГАЛАН СУМЫН ЗДТГ,
“ДАРХАН БАТСУУРЬТ” БӨХИЙН ХОЛБОО