Шүдийг угаах чадвартай бичил роботыг зохион бүтээжээ
Пенниселванийн их сургуулийн эрдэмтэд шүдийг угаах, зайлах, цэвэрлэх гэсэн 3 үйлдлийг нэг дор хийх чадвартай, хэлбэрээ өөрчилдөг бичил роботыг зохион бүтээжээ. Тэд хүний гарны оролцоогүй энэхүү автомат системийг хүний хиймэл шүдэн дээр туршиж үзсэн аж. Үүнийг шүдний паалангийн гэмтлийг эмчлэх, шүд цоорох өвчнийг үүсгэдэг бактери, буйлны үрэвслээс сэргийлэх чадвартай гэдгийг баталсан. Шүдээ зөв, сайн, үр дүнтэйгээр цэвэрлэж чаддаггүй хүмүүст хамгийн тохиромжтой хэмээн зөвлөжээ.
Эдгээр бичил роботуудыг хурдасгуурын болон соронзон шинж чанартай төмрийн оксидын нано жижиг хэсгүүдээр бүтээжээ. Соронзон орныг ашиглан сойзны барзгар гадаргууг үүсгэн шүдэн дээр тогтсон хоолны үлдэгдлийг арилгах мөн шүдний мяндсан утасны хэлбэрийг үүсгэн түүний завсар үлдсэн бохирдлыг цэвэрлэдэг байна. Дээрх 2 тохиолдолд аль алинд нь катализаторын урвал нь нано жижиг хэсгүүдийг хөдөлгөн амны бактерийг устгах бүтээгдэхүүнийг үүсгэдэг байна.
Эх сурвалж: Daily Mail
Б.БУЯНДОРЖ