Монголчууд ОХУ-д олон улсын боомтуудаар чөлөөтэй нэвтрэхээр боллоо
ОХУ-ын Засгийн газрын 2022 оны долдугаар сарын 14-ний өдрийн 1267 дугаар тогтоолын дагуу цар тахалтай холбогдуулан гадаадын иргэдийг тус улсад зорчих хөдөлгөөнд нь хязгаарлалт тогтоож байсан. Тэгвэл уг хязгаарлалтыг тус улсын Засгийн газрын холбогдох захирамжуудад үндэслэн өнөөдрөөс /2022.07.15/ хүчингүй боллоо.
Ингэснээр манай улсын иргэд бусад улсаас ОХУ-д олон улсын чанартай хилийн боомтуудаар чөлөөтэй нэвтрэх нөхцөл бүрдлээ.
Харин ОХУ-д зорчихоос 48 цагийн өмнө COVID-19-ийн PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай аж.