“Facebook” компани “News Corporation”-ийн мэдээнд төлбөр төлөхөөр болжээ
“Facebook” компани “News Corporation” компанитай Австралийн мэдээнд төлбөр төлөх зохицуулалт бүхий гэрээ байгууллаа.
Тодруулбал, өнгөрөгч сард Австралийн Засгийн газар технологийн компаниуд хэвлэлийн байгууллагуудад төлбөр төлөх зохицуулалт бүхий хуулийн төслийг баталсан аж. Ийнхүү дээрх гэрээний дагуу хэвлэл, мэдээллийн салбарын нөлөө бүхий эрхэм Руберт Мурдокийн эзэмшлийн хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн байгууллагуудад төлбөр төлөхөөр болсон байна.
Түүнчлэн өнгөрсөн сард “Google” корпорац тус компанитай ижил нөхцөлтэй гэрээг гурван жилийн хугацаатай байгуулснаа зарласан билээ.
ЭХ СУРВАЛЖ: bbc.com