Зам дээр жимс зарж байсан 11 настай хүүг автомашинаар мөргөсөн ноцтой осол гарлаа

Урин дулаан зуны улиралд зам тээврийн осол ихэсдэг. Өчигдөр орон нутагт дараах харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал:

  • Хөвсгөл аймгийн Тариалан сумын төв замд жимс зарж байсан 11 настай хүү автомашинд мөргүүлж сэхээн амьдруулах тасаг эмчилгээ хийлгэж байна.
  • Мөн Баянхонгор аймагт хашаан дотроо тоглож байсан 1.5 сартай эмэгтэй хүүхдийг ирсэн зочид нь хөдөлгөөн эхлэхдээ дайрч амь хохирсон харамсалтай осол тус тус гарлаа.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, бусдын болон өөрийн амь насыг хохироохгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *