Монголын хүүхдийн зөвлөлийн “Майхант чуулган” болно

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй “НЭГДҮГЭЭРТ_ХҮҮХЭД” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын_Хүүхдийн_зөвлөлийн_МАЙХАНТ_чуулганыг 2022 оны долдугаар сарын 18-21-ний өдрүүдэд Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулах гэж байна.
Майхант чуулганд 21 аймаг, 9 дүүргийн хүүхдийн зөвлөл, хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл 500 гаруй хүүхэд чуулна. Энэхүү майхант чуулганыг зохион байгуулснаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх гол зарчмуудын нэг болох хүүхдийн оролцох, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангахад төр, иргэн, олон нийтийн оролцоо, түншлэлийг бэхжүүлэхээс гадна МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛ-ийн үйл ажиллагааг улс орон даяар идэвхжүүлэх юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *