Монгол ногоо ДААМ гарч, махны дайнд үнэлэгдэв

Цар тахлын сүүдэр өдгөө ч Монголчуудыг хямраасаар… Үүний нэг тод жишээ яалтачгүй монгол төмс, лууван кг нь 4500, 5000 төгрөгт хүрсний илрэл биз ээ. Цагийн сайханд монгол төмс 1200 төгрөг харин хятад ногоо 800 төг байв. Саяхан даа хоёр жилийн өмнө л ийм ханштай байсан. Гэтэл цар тахал, хил хаасан сургаар монгол ногооны үнэ тэнгэрт хадаж, махны дайтай үнэлэгдэх боллоо.

Монголд ер нь үнэ буурсан зүйл алга. Атга гурил, будаанаас эхлүүлээд автомашиндаа хийх бензин тос нь хүртэл тэнгэрийн ханштай болчихож. Гэтэл нийт иргэдийнх нь цалингийн дундаж нэг сая төгрөг хүрэхгүйтэй байгаа нь үнэхээр харамсалтай.

Үнээ тогтворжуулахын оронд өнөө дарга нар нь ирэх намраас эдийн засгийн их хямрал нүүрэлнэ хэмээн нүхээ малтацгаана. Хуучин цагт манжин байвал махаар яах вэ гэдэг байв. Гэтэл өнөөдөр манжин махтайгаа адил үнэтэй болж, төмс лууван сонгино хүртэл дагаад өсчихлөө. Монголчууд махаа, ногоогоо, шатахуунаа авч дийлэхгүй нь. Мөдхөн элгээрээ мөлхөж, мөхөх цаг хаяанд ирчихлээ.

О.ЭНЭРЭЛ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments