ТЦА: Зам дээр жимс зарж байсан 11 настай хүүхдийг мөргөсөн жолооч эрүүл байсан
Баяр наадмын өдрүүдэд хотоос гарч явсан тээврийн хэрэгслүүд осол гаргаж, олон хүний амь хохирсон харамсалтай ослууд гарсан. Тухайлбал орон нутгийн замд жимс зарж байсан 11 настай хүүг мөргөж, хүнд гэмтээсэн осол болсон. Хүү өдгөө сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэж буй бөгөөд биеийн байдал хүнд байгаа аж.
Өнгөрөгч баяр амралтын өдрүүдэд хотоос 350000 автомашинтай иргэн хотоос гарсан бөгөөд орон нутгийн замд олон хүн нас барсан байна. Иймд иргэдийг орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байх, гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийхгүй байхыг сэрэмжлүүлж байна.
О.ЭНЭРЭЛ