Барьсан тавьснаа санадаггүй бол үүнийг уншаарай
Хүн бүр л барьж байсан зүйлээ хаана тавьснаа, хэдэн цагт ус ууснаа эсвэл хийхээр төлөвлөж байсан зйүлсээ мартдаг гэж бодож байна уу?
Хэдий их нийтлэг үзэгдэл ч гэлээ эдгээр шинж тэмдгүүд олон давтамжтай илэрвэл (ADHD) буюу анхаарал төвлөрөл саармагжих эмгэг хэмээн тодорхойлогдож, арга хэмжээ авахгүй удах тусам хүндрэх аюултай.
Улмаар мартах өвчин буюу алзхеймр ч болж болзошгүй уг эмгэгийн нийтлэг шинж тэмдгүүдийг хүргэж байна.
Аливааг үл тоож, анхаарлаа төвлөрүүлэхээс татгалзах
Хэдий сонсох хэрэгтэй ч анхаарал төвлөрөх үед бодолд олон зүйл эргэлдэн тархи ачааллахаас төвөгшөөж дараа нь л нэг мөсөн чухалчилж авч үзье гээд орхиж байсан удаа бий юу?
Нэг ажлаа дуусгалгүй нөгөөг эхлүүлэх
Анхаарал сарниж, өөр зүйлд илүү ач холбогдол өгч эсвэл амархан ядарч нэг ажлаа орхиод өөр нэгийг эхлүүлэх үе байдаг бол өөрийгөө илүү сайн анхаарч үзэх цаг нь болсон бололтой.
Аливаа зүйлийн гадаад төрхийг дүрслэх чадвар алдагдах
Эд хэрэгслийн өнгө, хэлбэр, үнэр, амтыг төсөөлж, илэрхийлэн тайлбарлах чадвар алдагдаж, шинж тэмдгийн дүрслэл хийхдээ гацаж ээрэх шинж тэмдэг бол хамгийн нийтлэг шинж тэмдэг юм.
Эд зүйлсээ алга болгох, хаях
Бээлий, малгайгаа хаа нэгтээ тайлж тавьчхаад мартах, автобусны кардаа гэртээ орхиод гарах, түрийвчээ халаасандаа үлдээх гэх мэт шинж тэмдгийг алдалгүй анзаарч, заавал мэргэжлийн сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.
Эд хогшлынхоо байрлалыг үргэлж мартаж, буруу газраас байх ёсгүй эд зүйлээ олох
Та өмнө нь уруулын будгаа угаалгын өрөөнөөсөө олж, удирдлагаа хөргөгчиндөө тавиад үлдээчихсэн байсан юм биш биз? Энэ бол тухайн эмгэгийн үл тоож болохгүй томоохон шинж тэмдэг билээ.
Аливааг амархан мартах
Хэдий нийтлэг шинж тэмдэг ч гэлээ тулаад бодоход өнөө өглөө ямар хоол идсэнээ мартчихсан байдаг тохиолдол бол мөн л үл ойшоож боломгүй том дохио юм.
Амархан ядарч, нойр хүрэх
Аливаа ажилд анхаарлаа төвлөрүүлэх гэж хичээх үед нойр хүрэх, эвшээх, амархан ядрах гэх мэт шинж тэмдгүүд илэрч байдаг.
Удаан хугацаанд чимээгүй байх эсвэл ярихаас залхах
Орчны чимээгүй байдал эсвэл хэт дуу чимээнээс амархан залхах, удаан хугцаанд ярихад ам зуурч, үгийн олдоц багасах, ээрч муурах зэрэг шинж тэмдэг мөн илэрдэг байна.
Хэн нэгнийг өгүүлбэрээ дуусгасны дараа юуны тухай ярьсныг нь асуух
Хэн нэгний ярьж буй зүйл нэг чихээр орж, нөгөө чихээр гарах тэр ч бүү хэл сонсож ч амжилгүй дуусгах тохиолдлууд олон тохиолдох магадлалтай.
Сэтгэл зүйн байдал амархан өөрчлөгдөх
Хийж буй үйлдэл, ажил хэргээс гадна сэтгэл зүйн байдлаасаа ч амархан залхаж, хурдан хугацаанд мэдрэмж өөрчлөгдөх шинж тэмдэг үзэгддэг.
Тэвчээр алдагдах
Хүлээх, дарааллан зогсох зэрэгт хэтэрхий бухимдаж, аль болох зугтаах үзэгдэл илэрнэ.
Хэрвээ танд эдгээр шинж тэмдгүүд нэг биш удаа илэрч, ажил хэрэгттань саад болох, ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлөх зэрэг үзэгдэл гарвал яаралтай мэргэжлийн сэтгэл зүйчид хандан оношлуулж, зохих эмчилгээгээ аваарай. Таны сэтгэл зүйн эрүүл мэнд бие махбодын эрүүл мэндээс ялгаагүй чухал зүйл гэдгийг мартаж болохгүй шүү дээ.
Эх сурвалж: www.healthline.com
П. Ундрах