Улаанбаатараас Хэнтий аймгийн Өмнөдэлгэрт очсон хүний хариу ЭЕРЭГ гарчээ
Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд очсон нэг иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ.
Тодруулбал, тухайн иргэний гэр бүлийн гурван хүн Өмнөдэлгэрт ирсэн. Уг гэр бүлийн ээж, хүү хоёр Улаанбаатар хотоос гарахаасаа өмнө коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ өгсөн. Ингэхэд хүүгийнх нь хариу сөрөг байсан тул замдаа гарсан байна. Харин ээжийнх нь хариу тухайн үед гараагүй байсан гэнэ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Хэнтий аймгийн Шуурхай штаб, Өмнөдэлгэр сумын Шуурхай штаб шуурхай арга хэмжээ авч, сумын төвөөс орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, тухайн дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн иргэдийг тогтоож, дам болон ойрын хавьтлыг тусгаарлаад байна. Тус дэлгүүрүүдээр коронавирусийн шинжилгээ эерэг гарсан иргэнтэй хамт зорчиж явсан гэр бүлийн гишүүн үйлчлүүлжээ.
Өмнөдэлгэр сумаас сумын төвийн гаднах долоон чиглэлд хоёр хүний бүрэлдэхүүнтэй хяналтын пост, хоёр хөдөлгөөнт эргүүл гаргаж, орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Сумын дэлгүүр, үйлчилгээний төвүүд, шатахуун түгээх станцуудыг хааж, нэгдүгээр хавьтагчдаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад шинжилгээний хариу сөрөг гарсан байна.
ЭХ СУРВАЛЖ: Хэнтий аймгийн Шуурхай штаб