11 тонн зэвсэг тээвэрлэж явсан Украины онгоц осолджээ

Украины агаарын тээврийн Ан-12 онгоц Сербиэс Йордан руу нислэг үйлдэж байхдаа осолджээ. Тодруулбал 11 тонн зэр зэвсэг тээвэрлэж явсан Украины онгоц өнгөрсөн бямба гарагт  замдаа буюу Грекийн Кавала хотын ойролцоо осолдсон талаар ВВС мэдээллээ. Ан-12 онгоц Сербийн Нис хотоос Йорданы нийслэл Амман руу нисэж, түлшээ цэнэглэхээр тэнд зогсох ёстой байжээ.

Онгоцонд багийн найман гишүүн байсан /бүгд украинчууд/ бөгөөд тэдгээр хүмүүс ослын улмаас амиа алдсан байна. Сербийн Батлан хамгаалах яамны тэргүүний мэдээлснээр, тус онгоц Бангладеш руу 11 тонн орчим зэр зэвсэг тээвэрлэж явсан юм.

Тэсрэх бөмбөг дэлбэрэх, мөн хорт бодис ялгаруулах аюултай тул орон нутгийн эрх баригчид онгоц осолдсон газрын ойролцоо амьдардаг хүмүүсийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг сануулав.

Онгоц Украины “Меридиан” агаарын тээврийн компанийнх байсан бөгөөд Украинд болж буй дайны ажиллагаатай холбоотой эсэх мэдээлэл байхгүй гэж эх сурвалж мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *