Таван настай хүүхдийг уралдаанд оролцуулахгүй гэсний төлөө хүүхдийн байгууллагын мэргэжилтнийг зоджээ
Үндэсний их баяр наадмын хуульд заасны дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас уралдаанч хүүхдийн стандартын хувцас хэрэглэл болон 8 наснаас дээш хүүхэд хурдан морины уралдаанд оролцож байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг.
Гэтэл Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд зохион байгуулсан хурдан морины уралдаанд тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсээс 8 нас хүрээгүй болон стандартын шаардлага хангасан хувцас хэрэглэлгүй хүүхдүүдийг уралдахгүй гэсэн шаардлагын улмаас тус сумын Засаг дарга Балжир нь шаардлага тавьж ажилласан мэргэжилтнийг зодож, танхайрсан үйлдэл гаргасан байна
Г.ОЮУНТУЯА