Олон улсын дуудлага шиг харагдах хуурамч дугаараас Монголчууд руу залгаж эхэлжээ

Сүүлийн үед иргэдийн утсанд +881 гэх олон улсын кодтой дугаараас дуудлага ирэх боллоо гэх мэдээлэл цахим сүлжээнд түүгээд буй.

Тэгвэл тус луйвар “Wangiri” буюу “ганц дуудаад тасарна” хэмээх Япон хэлнээс гаралтай нэршлээрээ олон улсад  алдартай аж.

Нэршил шиг ээ тус дуудлага таны утсанд ирсэн бол ганц дуудаад л тасарна. Харин эргэж залгавал төлбөрт унадаг, эсвэл шууд таны данснаас гадаад мөнгөн дэвсгэрт татдаг аж. Түүгээр ч зогсохгүй +881 гэх код нь олон улсын утасны дугаар шиг харагдах болов ч үнэндээ ийм код байдаггүй гэнэ. Харин 880 байвал энэ нь Бангладеш улсад хамаардаг байна.

“Wangiri” луйврын гол зорилго нь богино хугацаанд дуудлага хийж Missed Call болгон залилуулагчийг эргэж дуудлага хийхийг хүлээх юм. Иймд иргэд та бүхэнд  үл мэдэгдэх олон улсын дуудлага шиг олон кодтой дугаараас дуудлага ирсэн байвал эргэж залгахгүй байхыг анхааруулж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *