|

Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө үйлдвэрлэл бус түр зуурын амь аргацаасан зээлд зарцуулагджээ

Монголбанк өнгөрөгч зургаадугаар сард Монгол Улсын Засгийн газрын 2021 онд хэрэгжүүлсэн “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн”-г тайлагнасан. Уг тайланд цогц төлөвлөгөө хэрэгжсэнээр бодит ДНБ өсөж, ажиллагсдын тоо 168-276 мянга болтлоо нэмэгдсэн зэрэг олон эерэг үзүүлэлт гарчээ.

Харамсалтай нь дийлэнх хөрөнгө оруулалт худалдаа, үйлчилгээ зэрэг түр зуурын амь аргацаасан зээлд зарцуулагджээ. Тухайлбал, ажлын байрыг дэмжих зээлд хоёр их наяд төгрөг төсөвлөж, 109,763 ажлын байрыг хадгалсан гэж тайланд бичсэн байна. Задлаад үзвэл:

Худалдаа болон үйлчилгээний, бусад гэсэн хоёр салбарт нийтдээ нэг их наяд 325 тэрбум төгрөг зарцуулсан нь нийт зээлийн 66 хувийг, харин өрхийн үйлдвэрлэл, барилга, боловсруулах, хөдөө аж ахуй, бусад гэсэн салбарт ердөө 34 хувь оногдсон. Мөн Репо буюу ЖДҮ, уул уурхай бус экспортын салбарын зээлд ялгаагүй ихэнх хувь буюу долоон салбарын ердөө хоёрт нь 42 хувийг зарцуулсан байгаа юм.

Э.МИШЭЭЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *