“NFT”-тэй оргилуун дарс 2.5 сая ам.доллароор зарагдаж рекорд тогтоожээ

NFT”-тэй оргилуун дарс дуудлага худалдаагаар орж, 2.5 сая ам.доллароор зарагдан хамгийн өндөр үнэ хүрсэн оргилуун дарсны рекорд тогтоосон байна. Тэрхүү 2017 оны “Chateau Avenue Foch” нь “Bored Ape Mutant”-д харьяалагддаг “NFT”-тэй тул ийнхүү үнэ хүрсэн аж.

“NFT”-ийн зах зээл 2021 онд хамгийн дээд цэгтээ хүрч 41 ам.доллар хүрсэн билээ. Гэвч сүүлийн үед криптовалютуудын ханш хүчтэй унах болсонтой хамтаар “NFT”-ийн зах зээл мөн уналтад орсон байгаа юм. Тэрхүү оргилуун дарсыг Жиованни Буоно болон Пиеро Буоно нэртэй Итали ах дүүс худалдан авчээ. Буоногийн ах дүүс цахим мөнгөнд хөрөнгө оруулдаг гэдгээрээ олонд танигдсан байна.

Эх сурвалж: CNN

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *