Дэлхийн хамгийн хурдан халим устаж үгүй болох аюултай амьтдын жагсаалтад оржээ
Дэлхийн хамгийн хурдан халимыг Газар Дундын тэнгист сэлж байхад нь түүний зургийг авчээ.
Гарраф эргийн судалгааны багийнхан 45 миль/цагийн хурдтай сэлж чаддаг дэлхийн хамгийн хурдан халимыг 10 жилийн дараа Газар Дундын тэнгист Барселонагийн ойролцоо илрүүлсэн байна. Энэхүү халим 2,5 метр урттай. Харамсалтай нь тэрбээр загас агнуурын золиос болж,Азийн зах зээлд ихээхэн эрэлттэй байдаг учраас одоогийн байдлаар устаж үгүй болох аюултай амьтдын жагсаалтад оржээ.
Усан доорх гэрэл зураг авдаг Дэвид Жара энэхүү зургийг дарсан байна. Тэрбээр “ Бид хөдөлж буй аварга том сүүдрийг харсан. Тэгээд далайгаас ямар нэгэн зүйл гарч байхыг хараад эхлээд нарны загас гэж бодож байсан боловч түүний нуруун дээрх сэрвээг харсны дараа завины эргэн тойрон дахь аюулгүй бүсээс түүний зургийг авсан” хэмээсэн юм
Эх сурвалж: Daily Mail
Б.БУЯНДОРЖ