“Яргайтын богино”-ын зуслангийн байшин шатжээ

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 19 дүгээр хороо, “Яргайтын богино”-ын зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 18-ны өдрийн 02:54 цагт хүлээн авчээ.

Улмаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 03:11 цагт очиход 7х9 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн тааз, эд хогшил шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments