СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голын усанд унагасан бөмбөгөө авахаар ороод урссан иргэнийг аварчээ
Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум. Туяа багийн “Тулын тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 20 км-т/ Иргэн Г голын усанд унагасан бөмбөгөө авах гэж ороод урсаж, голын цаана гарсан бөгөөд буцаж гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 22:07 цагт хүлээн авчээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 20 км замыг туулан 22:52 цагт очиход иргэн Г/40 настай, эрэгтэй/ “Дэлгэрмөрөн” голын усанд унасан бөмбөгөө авах гэж ороод урсаж, голын цаадах эрэгт эсэн мэнд гарсан байсан тул 8 минут ажиллан аюулгүй газарт авчирч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар