З.Мэндсайхан: Энэ жил 19.7 мянган га газарт төмс тарьсан
Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүнсний ногоо тариалалт, ургац хураалтын урьдчилсан дүнг танилцууллаа.
Нийт 570.8 мянган га-д тариалалт хийснээс 19.7 мянган га-д төмс, 10.9 мянган га-д хүнсний ногоо, 4.6 мянган га-д жимс, жимсгэнэ, 368.4 мянган га-д үр тариа, үүнээс 343.8 мянган га-д улаанбуудай, 116 мянган га-д тосны ургамал тус тус тариалжээ.