Эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 75.6 хувиар өсжээ
Бүртгэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний хагас жилд 20,125 болж, өмнөх оны мөн үеэс 9,530-аар буюу 89.9 хувиар өсжээ. Тодруулбал:
- Эмэгтэй хүн оролцсон хэрэг 2,760 болж, 75.6 хувиар,
- Хүүхэд оролцсон хэрэг 703 болж, 2.7 дахин,
- Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 3,144 болж, 47.3 хувиар,
- Бүлэглэн үйлдсэн хэрэг 846 болж, 44.1 хувиар,
- Мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 94 болж, 22.1% хувиар тус тус өссөн байна.