Шинэхэн арслан Б.Орхонбаярын цолны мялаалгыг ирэх сард хийнэ

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаан улсын начин Б.Орхонбаяр үзүүрлэн, улсын арслан цол хүртсэн. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат “Алдар спорт хороо”, “Атар трейд” ХХК, “Таван хан” дэвжээний бөх юм.

Өнгөрсөн улсын Их баяр наадмаар Ц.Содномдорж арслангаар 7 давж Улсын заан, Улсын заан Б.Бат-Өлзийгөөр 8 давж Улсын гарьд, Улсын даян аварга Н.Батсууриар 9 давж Улсын арслан цол хүртсэн.

Тэгвэл шинэхэн арслан Б.Орхонбаярын Сэлэнгэ аймгийн удирдлагууд ирэх сарын 5-нд хүлээн авч цолтны мялаалга хийхээр товложээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments