Ковидын тархалт ханиах, халуурах, хоолой өвдөх шинж тэмдгээр илэрч байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж коронавирусийн тархалтын тухай мэдээлэл өгөв.

Тэрбээр: “Ковидын тархалт өнгөрөгч долоо хоногоос 15 хувиар нэмэгдсэн. Вирусийн хувилбарын шинжилгээ хийхэд омикроны BA.4, BA.5 хувилбар бүртгэгдсэн. Ханиах, халуурах, хоолой өвдөх гэх мэт ерөнхий шинж тэмдэг илэрч байна. Долдугаар сарын 18-нд 290 тохиолдол бүртгэгдлээ” гэв.

Нөхцөл байдалтай холбоотойгоор олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах, вакцины дөрөвдүгээр тунд хамрагдахыг уриаллаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *