С.Заяа: Жил бүр аялахдаа байгалиа тэр хэвээр нь үлдээж, хогоо ачаад явдаг

Нэвтрүүлэгч Д.Одзаяа болон түүний нөхөр С.Заяа нар Хөвсгөл аймагт аялаж зугаалах үеэрээ байгаль орчныг бохирдуулж, хог хаясан тухай мэдээлэл цацагдсан билээ. Энэ тухай дуучин С.Заяа цахим хуудастаа:

“Найзуудтайгаа аялж яваад сүлжээ ортол юу юу ч болсон юм дээ. Бид жил бүр гэр бүлийн найзуудаараа аялахдаа байгалиа ямар байсан тэр чигээр нь үлдээж, хогоо ачаад хогийн цэг дээр хаяад л явдаг. Дээрээс нь аль болох аялагчдаа зөв аялахыг уриалж, дүрсжүүлж явдгийг ч та нар маань мэдэх байх. Энэ удаад ч ялгаагүй уриалсаар, үлгэрлэсээр, ачсаар л яваа шүү” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *