СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ахуйн газ дэлбэрч хүүхэд гэмтжээ
Амралт зугаалгын цаг ихэссэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүд түлэгдэж, бэртэх гэмтэх тохиолдлууд ихсэн байна. Тухайлбал нэгэн иргэн цахим хуудастаа хүүхэддээ тохиолдсон зүйлийг сэрэмжлүүлэг болгон хүргэжээ. Тухайн иргэн:
“Жижиг газ дэлбэрээд аймар боллоо. Маш болгоомжтой байгаарай. Аялалд явж байгаад гэмтсэн маш олон хүмүүс гэмтэл дээр байна” гэжээ.
Тиймээс иргэд аялал зугаалгаар явж байгаа үедээ аюулгүй байдлаа хамгаалж зугаалахыг сэрэмжлүүлж байна.
О.ЭНЭРЭЛ