|

СТАТИСТИК: Сүүлийн 10 жилд цэргийн анги байгууллагад 44 хүн амь насаа алджээ

Хугацаат цэргийн алба хаагч алба хаах хугацаандаа эрүүл мэнд, амь насаараа хохирох  асуудал  гарсаар байна.

ХЭҮК-оос хийсэн судалгаагаар сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгджээ.

Цэргийн анги, байгууллагуудад хамгийн багадаа 44 хүний амь нас хохирсноос хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 20 тохиолдол гарсан байна. Харин  эрүүл мэнд хохирсон 126, цэргийн албанаас оргон зайлсан 56, дүрмийн бус харьцааны зөрчилд өртсөн 105 тохиолдол албан ёсоор бүтгэгдсэн байна.

Өнгөрсөн онд хийсэн ХЭҮК-ын судалгаагаар хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь нь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртсөн гэж хариулжээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *