ОХУ “Google” компанид 21.1 тэрбум рублийн торгууль тавьжээ

ОХУ “Google” компанийг Украины дайны талаар хориотой мэдээллүүдийг устгаагүй гэсэн шалтгаанаар 21.1 тэрбум рубль буюу 373 сая ам.долларын торгууль төлөхийг шаардсан байна. Тус улсын мэдээлэл харилцааны агентлаг Роскомнадзор тэдгээр мэдээлэл дунд ОХУ-ын зэвсэгт хүчний нэр хүндэд халдсан худал мэдээнүүд болон Украины дайныг эсэргүүцэхийг уриалсан нийтлэлүүд байсан хэмээжээ.

Мөн “Google”-ыг ОХУ-ын хуулийг үргэлж зөрчдөг гэж шүүмжилсэн байна. Тус компани үүнтэй холбоотой мэдэгдэл хараахан гаргаагүй байгаа юм. Оросын албаныхан “Google”-ийн дахь салбарын дансыг царцаан, 7.2 тэрбум рубль хураан авсан. Үүний улмаас тус салбар өнгөрсөн сард дампуурлаа зарласан юм. Сүүлийн жилүүдэд ОХУ дотоод хэрэгт нь оролцсон шалтгаанаар технологийн фирмүүдэд үзүүлэх дарамтаа нэмэгдүүлсээр ирсэн.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *