ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал идээ, ундаа олно

2022.07.20 / Лхагва гараг/ Билгийн тооллын 22

Зуны дунд улаан морь сарны есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр

  • Үс засуулвал: Идээ ундаа элбэг олдоно
  • Наран ургах, шингэх: 05.14-20.43
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
  • Суудал: Мод

Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments