Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг цэвэрлэж 198 тонн хогийг зөөвөрлөжээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргаа болон Налайн дүүргийн захиргаатай хамтран ажиллаж тус дүүргийн 1 болон 6 дугаар хорооны нутаг дэвсгэрийн хог хаягдлыг цэвэрлэжээ.

Тодруулбал, 2022 оны долдугаар сарын 10-18 өдрүүдэд аялагчдын үүсгэсэн хог хаягдлыг 65 удаагийн тээвэрлэлтээр нийт 198 тонн хогийг зөөсөн байна.

 

 

Өчигдрөөс сайн дурын ажилтнуудын хамтаар Тэрэлжийн голын эрэг дагуух газруудыг цэвэрлэж эхэлсэн бөгөөд 2.5 тонн хог гараад байна гэсэн мэдээллийг өглөө.

Иргэд амарч, зугаалах үедээ отоглох цэгүүд дэх бие засах газруудаар үйлчлүүлж, хог хаягдлаа хаялгүй, хязгаарлалт хийсэн хаалтыг эвдэлж цааш орохгүй, хязгаарласан замуудаар зорчихгүй байхыг уриаллаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *