Улсын харцага Н.Золбоо цагдаагийн байгууллагын түүхт ойн барилдаанд түрүүлэв

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 101 жил, дотоодын цэрэг үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан өчигдөр буюу долдугаар сарын 19-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болж өндөрлөлөө. 

Тус барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, М.Бадарч, улсын заан Д.Баасандорж, улсын харцага Ш.Уламбаяр, Н.Золбоо, Н.Батзаяа, Т.Баасанхүү, Г.Алтангэрэл тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосон юм.

Харин түрүү бөхөөр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Их Богд” дэвжээ, Мөнхийн үсэг” групп, “Хүч” спорт хорооны бөх, улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” дэвжээ, “Од” групп, ДЦ-805 дугаар анги, “Этолан” ХХК-ийн бөх, улсын харцага Нямаагийн Батзаяа үзүүрллээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments