Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд амаржиж, ураг амьгүй болжээ
Нүхэн жорлонд жирэмсэн эмэгтэй ургаа унагаасан хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 19-ний өдөр 15 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нүхэн жорлонд жирэмсэн эмэгтэй амаржсан, ургийг гаргаж авахад тусламж хэрэгтэй байна гэх дуудлагыг цагдаагийн газар хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 10.5 км замыг туулан 16:06 цагт очиход иргэн О/38 настай, эмэгтэй/ нүхэн жорлонд ургаа унагасан байсныг 21 минут ажиллан амьгүй ургийг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.