О.Батсайхан: ОХУ-аас хамааралтай байлгүйгээр Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтоор түлш шижүүлэн ачих боломжтой

Улсын их баяр наадмын дараа дизель түлшний үнэ уржигдар 3730 төгрөгөөс 4030 төгрөг нэмэгдсэн билээ. Энэ талаар УХҮ-н дэд сайд О.Батнайрамдал түлш болон газрын тосны үйлдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Монгол Улсын Засгийн газраас ОХУ-ын “Роснефт” компанитай сүүлийн дөрвөн сарын турш хэлэлцээр хийж байна. Үүнээс бодит үр дүн гарч байна. Та бүхэн мэдэж байгаа өнгөрсөн гурван сарын хугацаанд нийт 120 мянган тонн АИ-92 шатахууныг 100 сая ам.долларын урьдчилгаа төлбөртэйгөөр буюу тухайн үеийн зах зээлийн үеэс 25-30 хувийн хямдралтай авсан.

Үүнээс эргээд харахад бид нийт 36 сая ам.доллар буюу 110 тэрбум төгрөгийн бодит хэмнэл хийж чадсан. Ард түмний халааснаас шууд гардаг АИ92 өргөн хэрэглээний шатахууны үнэ нь дээр хэлэлцээр хийж дууссан. Энэ хэлэлцээрийн үеэр ОХУ-ын Ерөнхий сайд Лавровтой харилцан ярилцсан. Үүний үр дүнд АИ-92 шатахууныг энэ оныг дуустал өнөөдрийн 2390 гэсэн дүнгээр барих боломжтой болсон байгаа. Сүүлийн 30 жилд хийгдэж байгаагүй том гэрээг амжилттай хийж чадсаны үр дүнд ийм бололцоо бүрдлээ. Дизель түлшний хувьд мөн энэ оныг дуустал сар бүрийн гэрээнийхээ дагуух үнийн дүнгээс 5 хувийн хөнгөлөлттэй авахаар болсон.

Ялангуяа дизель түлшний хувьд томоохон хэрэглэгчид нь уул уурхай, дэд бүтцийн компаниуд ААН-үүд хэрэглэдэг. Бид зөвхөн Замын үүд юм уу ОХУ-аас хамааралтай байхгүйгээр хувийн хэвшлийн санхүүжилттэйгээр Гашуун сухайт, Шивээ хүрэн боомт дээр шингэн түлш шилжүүлэн ачих буюу илүү ойрхон хилээр дамжуулан шатахуун авах боломж нээгдсэн” хэмээв. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *