Г.Ёндон: Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж буйд ШӨХТГ, МХЕГ-тай хамтраад хяналт тавина

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон шатахууны үнийн өсөлт болон түүнтэй холбоотой бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн тухай мэдээлэл өгөв.

 “Үнийн өсөлтийн эсрэг зөвхөн манай улс ч бус бүх орон арга хэмжээ авч байна. Манай улс түлшний зах зээлийнхээ 95 хувийг ОХУ-аас авдаг. Гашуун сухайт, Шивээ хүрэнд байдаг уул уурхайн компаниуд дизель түлшээ урд хөршөөс авах боломж бүрдэнэ. ШӨХТГ, МХЕГ-тай хамтраад хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж буй асуудалд хяналт тавина” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *