“Netflix” дөрөвдүгээр сараас хойш сая гаруй хэрэглэгч алджээ
“Netflix” онлайн стриминг компани өнгөрсөн дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хооронд нэг сая гаруй хэрэглэгч алдсан байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Рид Хастингсээс үүнээс илүү хэрэглэгч үйлчилгээгээ цуцлаагүй шалтгаан юу вэ гэж асуужээ.
Үүнд тэрбээр “Илүү олон хэрэглэгч алдахаас хамгаалсан ганц зүйл юу вэ гэвэл “Stranger Things” л гэж хэлнэ” хэмээсэн байна. “Stranger Things” цувралын шинэ улирал том хит болсон нь зарим хэрэглэгчдийг үйлчилгээгээ цуцлахаас сэргийлсэн гэхэд болно. Тус компани 2011 оноос хойш нэг ч удаа хэрэглэгчдээ алдаж байгаагүй ч энэ жилийн дөрөвдүгээр сард анхны удаа алдагдал хүлээснээ мэдэгдсэн.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ